Hero Энтертэйнментаар овоглож явсан жүжигчин, дуучин “болох шахсан” Ундрал өнөөдөр АНУ-д сурч байгаа гэнэ. Нэвтрүүлэгч, дуучин, жүжигчин, хөтлөгч гээд баахан гуншинтай бүсгүйг нөхөр нь араар нь тавьсан учраас ийнхүү Лос-Анжелесийг зорьжээ. Ингэхдээ бяцхан хүүгээ ч аваад явсан байна.
“Гурван охин” хамтлаг, дуучин Номин, Солонго нарыг өөрийн энтертэйнментийн уран бүтээлчид хэмээн “базаж” суудаг зальжин бүсгүй тэднийгээ харцаараа л хөдөлгөдөг байж. Харин “эгч” явснаас хойш уран бүтээлчид маань эрх чөлөөтэй, өөрсдийн дураар байгаа сурагтай. “Монгол Тулгатны Зуун Эрхэм” нэвтрүүлгийг Hero Энтертэйнмент гүйцэтгэдэг.
Тэгвэл тус нэвтрүүлгийг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайтай хамтран хөтөлдөг, зөв хооллолтыг Монголчуудад анх таниулсан Анужинтай тус энтертэйнментийн найруулагч, тодруулбал жүжигчин Ундралын нөхөр хайр дурлалын түүх үүсгэсэн нь залуу хосын салах шалтгаан болсон гэдэг. Гэр бүлээсээ салсан биш, өөрийгөө хөгжүүлж, толгойгоо цэнэглэх завшаан тохиосон жүжигчин Ундралын АНУ-дах зургаас та бүхэнд толилуулж байна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу