Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо эхлэхэд 11 хоног үлджээ. Орчин цагийн олимпийн түүхэнд 1908 болон 1948 онд олимпийн наадмыг хүлээн авч байсан Лондон хот ийнхүү гурав дахь удаагаа “олимпийн нийслэл”-ээр сонгогдож, долдугаар сарын 27-ны үдэш зуны XXX олимпийг нээх гэж байна.
12 дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ базааж буй Монголын үндэсний шигшээ багийн тухайд 29 тамирчны бүрэлдэхүүнтэй, дээр нь паралимпийн наадамд зургаа, нийт 35 тамирчин Лондонд өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч болох байт, хөнгөн атлетик болон буудлагын тамирчид хэдийнэ эх орноосоо мордсон бол боксынхон 19-нд Лондонг зорих гэж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу Монголын багийн салхийг хагалах дээрх тамирчдын араас жүдогийнхон 25-нд хилийн дээс алхах ажээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу