Энэ жилийн хувьд өнгөтэй сайхан наадам болж байгаа ч Их насны хурдан морьдын уралдааны үеэр нэгэн эмгэнэлтэй зүйл тохиолдсон юм. Уралдааны дунд үед орж ирсэн, их насны нэг морь бахардан унахад хамгаалалтын цагдаа нар болоод ойр хавийн морь сонирхогчид яаралтай арга хэмжээ авахыг хичээсэн боловч морь хэдийнэ амьсгал хураасан байлаа.
Энд хамгийн сэтгэл шимшрүүлсэн зүйл бол уг морийг унан уралдсан бяцхан хүүгийн нулимс. Нүдэн дээр нь өөд болсон хүлгээ хараад хүү өөрийн эрхгүй нулимс унаган, эхэр татан уйлж байсан юм. Тэр хавьд байсан гадны жуулчид, морин уралдаан сонирхогчид ч мөн сэтгэл эмзэглэж байлаа. Морийг амьсгал хураасан даруйд том оврын ачигч машин ирж, морины цогцсыг ачин явсан юм. Гэтэл ачигч машины тэвшинд бас нэгэн үхсэн морь байх нь тэр. Ингэхээр энэ жилийн наадмын морьдын уралдааны эхний өдөр хоёр морь ийнхүү бахардан унажээ.
Дүр зураг үнэхээр элэг эмтрэм байсныг өгүүлэхэд ч хүндрэлтэй байна. Бид чинь моринд хайртай Монгол ард түмэн. Дахин ийм зүйл бүү давтагдаасай.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу