ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД “БАТ-ЭРДЭНЭ”ҮҮДИЙН ХӨЛГҮҮД ӨНГӨТЭЙ БАЙНА


Хурдан морьдын уралдаан бол жилээс жилд Монгол түмний сэтгэлийг догдлоодог наадам билээ. Энэ жилийн Их насны морьдын уралдаанд 400 гаруй хурдан хүлгийг Монгол улсын Манлай уяач, “Алтай Констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүрэн манлайлсан бол азарганы уралдаанд Манлай уяач, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Ембүү халзан” торгон тэргүүллээ.  

 

     Их насны морьдын аман хүзүүнд Гачууртын Уяачдын Холбооны Тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравт Бүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингарав хурд – 2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар Сайд, ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын халзан, айргийн тавд улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа. 

 

    Харин азарганы уралдаанд Говь-Сүмбэр аймгийн Зэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд аман хүзүүнд орсон бол гуравт Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн азарга, дөрөвт 429 дугаартай зээрд азарга хурдаллаа. Дашрамд дурдахад энэ жил нийт 250 азарга шанадас юугаа сорьж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.