Монголын хөгжим бүжгийн урлагийн ууган сургууль Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол улсын Консерватори байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж тус сургуулийг төгссөн үе үеийн рок попын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэж байгаа гэнэ. Ийм гүн хүндэтгэлт, хайртай сургуулийнхаа 80 жилийн ойд зориулж Миний хөгжим бүжиг тоглолтод ая дуугаа өргөхөөр дараах уран бүтээлчид нэгдээд байна. Үүнд Сүнс, Соёл-Эрдэнэ, Титэм, Никитон, Камертон, Хар сарнай, Хар тас, Freezone, Спайк, Гурван охин, Киви, Лемонс, A Sound, X-VIT хамтлаг тус тус хүрэлцэн ирэх бол Сэрчмаа,Чинбат, Хийлч Дээгий, Мөнхбат, Үүрээ, Байдраг, Маралжингоо, Ами, Амараа, Чойжоо, Аззаяа нар ая дуугаа өргөх гэнэ.
Тоглолт 2017. 09.15-нд UB Place-ийн концертын их танхимд зохион байгуулагдана
Тоглолтыг зохион байгуулагч: Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв
Тоглолтын билетийг 1900-1800 дугаарт хандаж үнэгүй хүргүүлж авч болох ба www.ticket.mn сайтаар захиалаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99092895, 88005117 утсаар холбогдоно уу
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна