Бүсгүй хүн бүр үзэсгэлэн төгөлдөр харагдахыг хүсдэг. Гоо сайхнаа хадгалахын тулд их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй. Мөнхийн залуу харагдахад тань гар доорх эд зүйлс тус болно. Цаг зав болон таны хэтэвчийг хэмнэх дараах 10 зөвлөгөөг хүргэж байна.
Давсаа усанд уусгана /уусмал ихээхэн шорвог байвал илүү үр дүнтэй/. Нүүрний алчуураа уусмалдаа базаад, 10 минут нүүрэн дээрээ бигнүүр тавина. Ингэснээр хаван буулгахаас гадна, царайг тунгалаг болгох давуу талтай.
Энгийн уруул зөөллөгч тосыг /уруулын эмтэй өнгөлөгч ч байж болно/ түрхсний дараа 1 минутын турш шүдний сойзоор зөөлөн иллэг хийнэ. Ингэснээр уруул тань илүү дур булаам харагдах болно.
Гэрэлтсэн, зөөлөн арьстай болохыг хүсвэл нүүрээ цэвэрлэсний дараа 7 минутын турш оливын тосоор иллэг хийгээрэй. Иллэгийг 4-5 хоногт давтана.
Болзооны өмнө батга таны санааг зовоож байна уу? Тэгвэл танд зөгийн бал тусална. Батга гарсан хэсэгт зөгийн бал түрхээд 15 минут орхино. Дараа нь усаар угаана. Арьс үрэвссэн хэсэг илүү цайж, хэмжээ нь ч багассан болохыг та анзаарна. Ингэснээр нүүрний будгаар далдлах боломжтой болно.
Батгатай тэмцэх бас нэгэн арга бол нүдний дусаалга. Нүүрний хөвөндөө нүдний дусаалга шингээж, 3-5 минут хөлдөөгчинд байлгана /нүдний улайлт багасгах дусаалга илүү үр дүнтэй/. Хөлдөөгчнөөс гаргаж ирсэн хөвөнгөөр арьс үрэвссэн хэсэгт жин тавина. Батга хоромын зуур арилахыг та анзаарах болно.
Шилэн саванд ус, оливын тос 3:1-ийн харьцаатай хийнэ. Шилээ таглаад сайтар сэгсэрнэ. Ингээд л таны нүдний будаг арилгагч шингэн бэлэн боллоо.
Гэрийн нөхцөлд скраб – гуужуулагч бэлтгэх: 1 цайны халбага сод, 1 амны халбага нунтагласан овъёосыг 1 литр усанд найруулна. Өтгөн болтол нь хутгаж, арьсан дээрээ түрхээд 5 минут орхино. Дараа нь халуун усаар угаана.
1 цайны халбага содыг нэг аяга буцалсан ус эсвэл цайнд хийж сайтар хутгана. Нүүрний хөвөнгөө уусмалдаа дүрж, нүднийхээ доор жин тавина. 10-15 минут хүлээгээд, нүүрээ угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүн гайхалтай байх болно.
Маск бэлтгэхэд 1 гадил, 1 өндөг, 1 амны халбага зөгийн бал, 1/2 аяга шар айраг хэрэгтэй. Орцоо бүгдийг нь хооронд нь өтгөртөл хутгаад, үсэндээ түрхээд хоёр цаг орхино. Дараа нь бүлээн усаар үсээ зайлна. Энэ маскийг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр, таны үс бэхжиж, гялалзах болно.
10. Лаванда, кокос таны сормуусыг уртасгана
1/2 амны халбага кокосын тосыг лавандагийн эфирын 2-4 дусал тостой хольж хутгана. Нүүрний аль эсвэл чихний хөвөнгөөр сормуусандаа угнаас нь үзүүр хүртэл түрхэнэ. Долоо хоногт хоёр удаа ийнхүү сормуусандаа тэжээл өгснөөр, таны сормуус өтгөрч, уртсахаас гадна бэхжинэ.
PAPARATSI.MN
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй