Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэнд Монголд орж ирээд нэлээдгүй жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Зэрлэг, секси Дани дизайн, дээд зэргийн чанарыг мэдрүүлэхээр зорьж буй гэх тус компанийн хамт олон үе үе олны танил эмэгтэйчүүдийг шинээр гарч буй коллекцийнхоо нүүр царай болгож сюрприз барьдаг. Өмнө нь хөтлөгч Мөнхбаясгалан, УИХ-ийн гишүүн Оюун нарт эрс өөрчлөлт хийж олонд тэдний бас нэгэн өөр төрхийг харуулаад амжсан. Шүүмжлэл, магтаал аль алийг нь дагуулсан тэд энэ удаад өөрсдийн "Хэмнэл" коллекцийн нүүр царайгаар Төрийн соёрхолт , Ардын жүжигчин хатагтай Н.Сувдыг сонгожээ.
Монголчуудын дунд гайхамшигт зоригтой хатны дүрээр зүрх сэтгэлд нь хоногшсон жүжигчин Н.Сувдыг эрхэмсэг төрх, энгийн байдал нь тун чиг чимдэг. Харин энэ удаагийн "DYRBERG KERN"-ийн хамт олны бүрдүүлсэн дүр төрх нэлээд шүүмжлэл дагуулах шинжтэй. Хайртай жүжигчнээ тэс өөр дүр төрхтэйгөөр харах олонд таалагдсангүй бололтой. Этгээд төрх, эрхэмсэг байдал, эрч хүч байвч эв хавгүй мэт зураг ч мөн сурталчилгааны зурган дунд байхыг харсан хүмүүс ийнхүү шүүмжлэв
PAPARATSI.MN
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ