Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө эх орондоо оруулж ирэхийг уриалсан билээ.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас “оффшор бүс” хэмээн нэрлэсэн 42 улсын банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлсэн. Тэдний мөнгө хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд ч бий юм.
Ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Оффшорчдод олгосон дээрх хугацаа дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл байдал өөрчлөгдсөнгүй. Оффшорчдын хэн нь ч мөнгөө татаж оруулж ирсэнгүй. Тэдний мөнгө “оффшор бүс”-тээ байсаар л байна.
“Оффшорчдод олгосон хугацаа дууслаа. Одоо яах вэ” гэдэг асуултыг олон хүн тавьж буй. Ер нь оффшорт байгаа бүх мөнгө эргэж Монголд орж ирэх боломжтой юм шиг байгаа юм. АТГ-ынхан ч гэсэн өөрсдөө “оффшор бүс”-д байгаа мөнгийг оруулж ирэх боломжтой гэж мэдэгдсэн. Оффшорчид мөнгөө өөрсдөө сайн дураараа оруулж ирэхгүй байгаад хууль, хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулах нь тодорхой болов уу.
Уг нь Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаархи мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж буй мэдээлэл бий ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм.
Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн нь оффшорчдод хөрөнгөө гадны банкуудад нуух боломж олгодог гэхэд болно.
Ерөнхийлөгчийн хувьд оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч, өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллах хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа дуулгасан.
Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байдаг. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэхийг Засгийн газарт анхааруулсан билээ. Түүнээс хойш ямар ч өөрчлөлт гарсангүй, байдал бахь байдгаараа л байна. Ерөнхийлөгчийн дараагийн алхам юу байх бол...
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав