2017 оны 09 дүгээр сарын 07-ны 20 цагаас 09 дүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, нутгийн зүүн хэсгээр 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар дулаарна.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ