Сошиал ертөнцийг ямар ч сайхан бүсгүй, сайн үйлс, одон медаль, улс төрөөс илүүтэй эзэгнэж байгаа хүн бол Осоржамаа. Түүнийг ашиглаагүй салбар үгүй болов. Улс төрчид олны анхааралд өртөхийн тулд түүнийг ашиглаж, дэлгүүрүүд нүүр царайгаа болгож, сайн үйлсын аянд хандив цуглуулж, зар сурталчилгаагаа олонд түгээхийн тулд түүнийг утгагүй видеог дэвсэж хүртэл үзэв. Эцсийн дүнд бүгдийнх нь нэр хүнд унасан ч Осоржамаа ганцаар торойж үлдэн олны анхаарлыг татаж хараалыг барсаар. Осоржамаагаас илүү хандалттай хошин шогийн видео ч үзэгдэхээ болив. Ингэж явсаар олны ад болж яваа. Ямар сайндаа л гудамжинд явж байхдаа элдвээр хэлүүлж, бүр зодуулж байхав дээ. Осоржамааг бүтэн өнчин гэдгийг бүгд мэдэх биз. Тэгвэл түүнийг өргөж авах хүсэлтэй нэгэн байна гэнэ. Тэр бол зураач Л.Өнөрчимэг. нийгмийн хар бараан сайн сайхан талыг өөрийн зургаараа илэрхийлдэг энэ эмэгтэй Осоржамааг өргөн авч өөрийн хүүгээ болгох хүсэлтэй байгаа талаараа цахим ертөнцөд бичжээ. Тэрээр Осоржамаагийн зурган дор Б.Мөнхзулын утасны дугаарыг олж өгч туслаач. Осоржамааг хүүгээ болгон хажуудаа авмаар байна. Тэр бидний тэнэгт их гомдсон болохоор өөрөөр амьдрах гээд аргаа олохгүй яваад байна. Осоржамааг олж өгөөч хэмээсэн байна. Түүний энэ сэтгэгдэлд олон хүмүүс хариу өгсөн ба дийлэнхи нь эерэг хариу байсан юм.
PAPARATSI.MN
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав