Францын Парис хотод чөлөөт бөхийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн билээ.Шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг "Аваргууд Академи", ивээн тэтгэгч "Бат сол" компаниас түүнд "Ланд-200" маркийн авто машин бэлэглэсэн. Мөн “Аваргууд" академи, "ОХС” ХХК-ийн зүгээс түүний дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаярт Хан-Уул дүүрэгт байрлах шинэ хоёр өрөө байрыг амжилтыг нь үнэлэн гардуулан өгсөн билээ. Харин энэ бүхэнд талархалаа илэрхийлж, Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон "Амжилтыг маань үнэлээд шагнаж урамшуулж байгаа Батсайхан ах, Солонго эгч хоёртоо маш их баярлаж байна. Мэдээж энэ бол намайг цаашдаа илүү олон амжилт гаргахыг бэлэгшээж өгч байгаа машин. Тиймээс цаашдаа улам их хичээж олон амжилтуудыг гаргах болно" хэмээсэн нь олны сэтгэлд хүрээд байна.
PAPARATSI.MN
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ