Бүс нутгийн эдийн засгийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотноо үргэлжилж байна. Уулзалтад Монголын талаас оролцож буй бизнесийн төлөөлөгчдөөс "Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, ОХУ-ын эдийн засаг, бизнес мэдээллийн хамгийн том суваг болох "РБК" телевизэд ярилцлага өгчээ. Тус телевизийн сэтгүүлч Монгол-Оросын худалдаа хамтын ажиллагаа төдийгүй олон улсын уул уурхайн зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн зах зээлийн талаар түүнтэй голчлон ярилцсан байна. М.Мөнхбаатар "Уул уурхайн мөчлөгийн хувьд сонирхолтой үе эхэлсэн мэт харагдаж байвч, технологи болон инновацийн гүйцэтгэх үүрэг хамгийн их анхаарал татах ёстой. Монголчуудын хувьд бусад оронтой харьцуулахад өндөр потенциалтай, түүнийгээ сэтгэл бардам ашиглах ёстой" гэдгийг онцолсон байна. Телевизийн ярилцлагын үеэр уул уурхайн хөрөнгө оруулалт, стратегийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын зэс корпораци нь Оросын бизнесийн хүрээнд эчнээ танил болсон шүү гэдгийг сэтгүүлч эмэгтэй тодотгожээ.
PAPARATSI.MN
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ