Жүжигчин Хүрэлхүүгийн охин Намуун жүжигчин болох хүсэлтэй ч жүжигчний мэргэжлийн хүнд хэцүүг нь мэдэх аав нь түүнд зөвшөөрөөгүйн улмаас өөр мэргэжлээр суралцах болсон гэдэг. Гэсэн хэдий ч мөрөөдлөө биелүүлж аавтайгаа хамтдаа кинонд дүр бүтээгээд амжсан билээ. Тэр нь ч амжилттай болж өөрийн жүжиглэх авьяасаа олонд харуулаад авсан тэрээр хэд хэдэн кинонд тоглоод авсан. Санхүүч мэргэжилтэй авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн гоо сайхны "Wolarsen" брэндийг бий болгож түүнийгээ улам өргөжүүлэн сайжруулахын тулд тун шаргуу хөдөлмөрлөж байгаа ажээ. Салбар бүрт өөрийгөө сорьж чамлахааргүй амжилт гаргаж яваа Намуун үеийн охид залуустаа хандан өөрийн үзэл бодлыг ийнхүү илэрхийлжээ. "СУУСАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ТЭНЭГ ДЭЭР...
Аав ээж яс маханд минь шингэтэл суулгасан юм шиг байгаа юм даа янз нь ххэ.Нэг санаа орж ирвэл очиж үзнэ,оролдоод үзнэ гээд шууд цүнхээ үүрээл гарчихдаг сонин зан маань заримдаа ононо заримдаа алдана. Гэхдээ олон бүтэлгүйтлийн ард амжилт байдаг шдээ гээл сэтгэлээ тайтгаруулаад цаашаа явна даа. Эцсийн эцэст хөөрхөн царай,хөх бөгс, баян залуу сайхан амьдралын баталгаа биш шүү охид минь. Өөрийн хүчээр хийсэн жижиг ч том ч бүх зүйлс чамд туршлага болж ирээдүйн амьдралын бүх үе шатанд чинь хэрэг болно."Хөдөлмөр чамайг хүмүүжүүлнэ,хүн болгоно" Юу ч хийгээгүй байж том том шүүмжилдэг цэцэн мэргэдүүд байснаас,буруу зөрүү ч хамаагүй оролддог тэнэгүүд байцгаая"
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа