УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа үг хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа: Тусгай хяналтын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэх асуудлыг нэг тийш нь болгож шийдээгүй гэж бодож байна. Энэ асуудлыг хүчээр шийдэх гэж байна гэсэн хандлагыг нийгэмд төрүүлсэн. Одоо уг асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Ерөнхий сайдын хэлсэн үгийг нь хүндэтгэх ёстой. Тусгай хяналтын дэд хороогоор орж Ерөнхий сайдын үгийг сонсох ёстой гэж бодож байна. Хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэж, хэн нь зөв буруутайг тогтоогоогүй тохиолдолд асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж бүлгийн даргын хувьд завсарлага өгөхийг хүсч байна.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ