Хэдхэн жилийн өмнө Засгийн газарт сайдаар ажиллах хүсэлтэй хүмүүсийн дунд "сайдын суудал тэрбум төгрөг"-ийн үнэ хүрч байсан гэдэг. Татвараа нэмж, хүүхдийн мөнгөө тасласан Засгийн газар намрын чуулганы өмнө өвдөг шороодох бололтой. УИХ дахь МАН-ын бүлэг өдөр шөнөгүй хэлэлцэж, өрөөнөөс өрөө дамжин гишүүд нь гүйлдсэн авч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэл, хэлцэлд хүрэлгүйгээр ийнхүү ээлжит бус чуулгантай нүүр туллаа. Энэ зуур хоолойд тулсан нэг ажил бий нь "сайдын суудлын тохиролцоо" аж. Засгийн газраа огцруулахаар МАН-ын 31 гишүүн нэгдэж гарын үсэг зурсан. Дарамтлуулж, даапаалуулж, далимдуулж гарын үсэг зурсан хүмүүс ч мэр сэр бий гэх. Харин сүүлийн өдрүүдэд гарын үсэг зурсан гишүүдийн тоо ганц хоёроор нэмэгдээд эхэлсэн. Зарим гишүүд гарын үсэг зурсан ч чуулган дээр кноп дарахгүй хэмээн ярьж байсан нь ч бий. Гэхдээ чуулган дээр кноп даруулах шинэхэн шалтаг гарч ирсэн нь "уламжлалт арга барил" болох "наймаалцах" аргыг хэрэгжүүлэхээр зэхсэн бололтой. Зарим хэвлэлүүдээр "Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хэмээн бичиглэсэн нь ч ортой байж мэдэх. Сүүлд л гэхэд МАН-ын хууччуулаас Засгийг огцруулах бичигт гарын үсгээ зурчихсан. Үүнээс үүдэлтэйгээр эл яриа үүссэн ч байж мэдэх. Юутай ч өнөөдөр бол хөлбөмбөгөөр ярихад шийдвэрлэх тоглолтын өдөр. МАН "хариуцлагагүй" хэмээн өөрсдийнх нь дүгнээд байгаа Засгийн газраа унагах эсэхийг шийдэх юм. Хэдхэн жилийн өмнө л тэрбумын үнэтэй байсан сайдын суудал горилогчдын Засгийг огцруулах кноп өнөөдөр 1 сая ам.доллар гэж үзвэл ханш нь талийж өгсөн бололтой.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа