Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор эдгээр өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод ажиллаж байна. Өчигдөр түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүсээс гадна охин Б.Намуун нь Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авсан юм. Харин энэ үеэр Ерөнхийлөгчийн охин Б.Намууны өмссөн хувцас олон нийтийн шүүмжлэлд өртөв. Учир нь тэрбээр Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр жийнсэн өмд өмсөж, угтан авагсад болох ОХУ-ын төлөөлөгчдийн өмнүүр дайран аавдаа үнсүүлж байгаа бичлэг нийтэд цацагдсан нь ийнхүү олны дургүйцлийг хүргэсэн бололтой.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна