Ким Чен Ун Засгийн эрхийг авснаасаа хойш гурав дахь удаагаа цөмийн туршилт хийж байна. Хойд Солонгосын зүгээс ням гаригт тив алгасах баллистик пуужингийн туршилт явуулсан бөгөөд энэ удаа устөрөгчийн бөмбөг туршсанаа албан ёсоор зарласан юм.

-УЛС ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ХОЙД СОЛОНГОСЫН АСУУДАЛД
АНХААРЛАА ХАНДУУЛАВ-
Дэлхий нийтийг айдаст автуулж буй Хойд Солонгосын уг асуудалд АНУ-ын зүгээс тэр даруй хариу мэдэгдэл хийгээд зогсохгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг дахин яаралтай хуралдуулахад хүрсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын удирдлагууд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулсан. Тус улсын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис “Хэрвээ Хойд Солонгос АНУ-ын холбоотон улс руу аюул заналхийлсэн үйлдэл гаргавал цэргийн хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн ням гаригт болсон Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ энэ асуудлын талаар ярилцсан байна. Хоёр удирдагч “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгодоо тууштай байж, үүссэн шинэ нөхцөл байдлыг зохицуулахад нягт хамтран ажиллахаар боллоо” хэмээн мэдэгдэв. Мөн тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэгтэй бүс болгохыг хүлээж авах ямар ч боломжгүй хэмээн хамтран мэдэгдсэнийг бусад улс орнуудын төрийн тэргүүнүүд ч мөн дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Японы ерөнхий сайд Шинзо Абетэй мөн уг асуудлаар утсаар ярьжээ.

-1945 ОНД ХИРОШИМАД ХАЯСАН ЦӨМИЙН БӨМБӨГИЙН УРШИГ
ОДОО Ч АРИЛААГҮЙ-
1945 онд Японы Хирошима хотод хаясан “Little boy” хэмээн нэрлэгдсэн цөмийн бөмбөгийн хор хохирлыг өнөө хэр дэлхий дахин мартагдаагүй. Энэ бөмбөгдөлтийн улмаас Хирошима хотын гуравны хоёр нь бүрэн сүйдэж, бөмбөг хаясан газраас гурван милийн зай дахь 60-90 мянган байшин сүйрч, төмөр, чулуунууд нь хайлсан гэдэг.
Харин Нагасакид хаясан бөмбөг хотын 40 хувийг сүйтгэж, 270 мянган хүн амтай байсан тус хотын оршин суугчдаас 70 мянга нь тэр жилээ нас барсан байна. “Little boy” цөмийн бөмбөг нь 4 тонн жинтэй, 71 см диаметртэй, гурван метр урт байжээ.
Тус бөмбөгийг хийхэд 64 кг уран “235”, үүний 700 грамм буюу 1 хувь нь цөмийн гинжин урвал явуулахад шууд үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Уран “235”-аар хийсэн “Little boy” нэртэй, хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий судалгааны дүнд бүтсэн атомын бөмбөгийг Хирошимад хаяхад бөмбөг агаарт 1900 фитийн өндөрт дэлбэрч, асар том хар үүл хотыг нөмрөн авах шиг болсон гэдэг. Тэр хар үүл тэнгэрт 40 мянган фитийн өндөрт хүрч байжээ. Цацрагийн хордлогоор өнгөрсөн хугацаанд нас барсан хүний тоо Хирошимад 263 мянгад хүрсэн бол Нагасакид 149 мянгад хүрчээ.

-ХОЙД СОЛОНГОСЫН СҮҮЛД ТУРШСАН УСТӨРӨГЧИЙН БӨМБӨГ
ӨМНӨХӨӨСӨӨ 10 ДАХИН ХҮЧТЭЙ-
Дэлхийн II дайны төгсгөлөөр Японы Хирошима, Нагасаки хотод хаясан цөмийн бөмбөгт цөмийн задрал үүсгэдэг уран, плутони зэрэг цацраг идэвхит бодис ашиглажээ. “Задрал нь урвалын нэгдэл үйл явцаас бага эрчим хүч ялгаруулдаг. Тиймээс устөрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгөөс хавьгүй илүү хүч, хөнөөлтэй” хэмээн Францын ENSIIE инженерийн сургуулийн эрдэмтэн Максим Хекел тайлбарлаж байжээ. Устөрөгчийн бөмбөг нь, дэлхийн хоёрдугаар дайнд Японд хаясан АНУ-ын цөмийн бөмбөгнөөс 1000 дахин илүү хүчтэй юм. Хойд Солонгосын 2006-2013 оны хооронд туршсан эхний 3 туршилт нь Японд хаясан цөмийн бөмбөгтэй ойролцоо хүчтэй байсан. Харин өнгөрсөн ням гаригт туршсан устөрөгчийн бөмбөг нь 100 килотон хүчтэй буюу өнгөрсөн жилийн туршилт болох 5.3 магнитуд газар хөдлөлт үүсгэсэн дэлбэрэлтээс 10 дахин илүү хүчтэй юм.
Устөрөгчийн бөмбөг, атомын бөмбөгнөөс ялгаатай гол зүйл нь явагдаж буй цөмийн урвал процесс юм. Энгийн атомын бөмбөгт цөмийн хуваагдах процесс явагддаг бол устөрөгчийн бөмбөг нь халуун цөмийн урвал буюу цөмийн нэгдэх процесс явагддаг.
Устөрөгчийн бөмбөг бүтээх нь маш нарийн төвөгтэй бөгөөд тив дамнасан баллистик пуужингийн хошуунд багтахаар жижиг хэмжээтэйгээр хийж болно. Тийм пуужин нь Нью-Йорк хотыг бүхэлд нь үнсэн товрог болгох чадалтай аж.
Устөрөгчийн бөмбөг нь илүү хүчтэйгээс гадна илүү өндөр өртгөөр бүтдэг. Дэлхийд АНУ, Орос, Хятад, Франц, Их Британи гэсэн таван улс албан ёсоор устөрөгчийн бөмбөгтэй гэгддэг. Зарим улс устөрөгчийн бөмбөг хийхээр оролдож байгаа хэмээн яригддаг талаар “Аль Жазера” мэдээлжээ.
Medee.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ