Хичээлийн шинэ жилийн өдөр аймшигтай осол гарах шахжээ. Тодруулбал, 120 мянгатын Таван богдын автобусны буудал дээр 19 цагийн үед энэ осол болсон байна. Энэ үед нэг автобус нь хоёрдугаар эгнээнд зорчигчдоо буулгаж байхдаа хүнээ дутуу буулгасан байна. Үүний улмаас арван настай охин автобуснаас унасан байна. Гэвч энэ мөчид өөр нэг автобус нэгдүгээр эгнээнд хүнээ буулгаад хөдлөхдөө унасан хүүхдийн хөл дээргүүр санаандгүй гарсан аж. Мөн энэ үед ослыг харсан гэрчүүдийн хэлснээр, “Автобус хоорондоо уралдаж давхиж байсан. Автобусны буудал дээр арав орчим секунд болсон байх. Харин хохирогч охин өвөө эмээтэйгээ явж байсан” гэжээ. Харин осол гаргасан жолоочид хэн хэндээ бурууг тохон хэрэлдэж байсан аж. Одоогоор энэхүү хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Харин осол болох үед хохирогч охиныг түргэн тусламжийн төв рүү авч байсан. Автобусны жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал сэрэмжтэй оролцохыг анхааруулж байна. Учир нь та нарын зорчигчдоо булаацалдан давхих, хоёрдугаар эгнээнд зорчигчдоо буулгах, огцом зогсох зэрэг чинь иргэдийн амь нас болон өөрийн тань амь насанд эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Жолооч та бүхэн иргэдээ зорьсон газарт нь аюулгүй хүргэх үүрэгтэй хүмүүс шүү.
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ