Харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа бүсгүй О.Оюунцэцэг "OOGII" брэндийнхээ шинэхэн салбарыг Арлын Япон улсад нээхээр бэлтгэл ажилдаа оржээ. "The World Super Model Au"-ийн шүүгчээр ажиллах болсон баяртай мэдээг саяхан дуулгаж байсан хөдөлмөрч бүсгүйн гоёмсог бүтээгдэхүүнүүд Арлын Япон улсын бүсгүйчүүдийг баярлуулахаар болсон бөгөөд чанарыг нэгт тавьдаг тэдний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд бүхий л хүч бололцоогоо шавхан ажиллаж байгаа ажээ. Бүтээгдэхүүний сав баглаа боодол хүртэл дэлхийн шилдэг брэндүүдтэй эн тэнцэхүйц хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа гэнэ. Бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний уут сав бүгд гараар хийгдэж байгаа бөгөөд ороодог цаасийг нь хүнсэнд ч хэрэглэж болох аж. Цаашид бүтээгдэхүүнийхээ чанарыг улам бүр сайжруулахаар зорьж байгаа тэрээр дэлгүүрийхээ нээлтэд зориулж өөрийгөө ч мөн чамгүй бэлдэж байгаа сурагтай. Учир нь Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эх орноо сурталчлах нэгэн том боломж учир бүх зүйлд хүндэтгэлтэй хандаж, сэтгэлээ шингээн хийж байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа