"Uiverse Best Songs" тэмцээнээс төрөн гарсан цөөхөн хэдэн чадалтай дуучдын нэг бол реппер Дөлгөөн. Гоо сайхны мэс ажилбар хийлгэж унаган төрхөө өөрчлөөд авсан бүсгүй бие галбиртаа ч мөн өөрчлөлт хийжээ. Эмэгтэйлэг болох хүсэлтэй явдгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байсан тэрээр уг хүсэлдээ алхам алхамаар ойртож яваа бололтой. Энхрий царайтай ч эршүүд хоолойтой реппер бүсгүй турсан түүхээсээ охид бүсгүйчүүдтэйгээ хуваалцжээ. Тэрээр өдрийн гурван цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг бөгөөд давхар хоолны дэглэм барьдаг байна. Төмс, будаа, гурил, сахар, давс, өөх тос зэргийг хэрэглээнээсээ хасаж, тахианы цээж мах, жимс, ногоотой нөхөрлөх болсон тэрээр одоогоор БНСУ-д суралцаж байгаа ажээ. Есдүгээр сарын сүүлээр эх орондоо ирэхээр төлөвлөж буй тэрээр ирсэн даруйдаа сонсогчиддоо шинэ уран бүтээлүүдээр бэлэг барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өдийг хүртэл ганц бие яваа реппер бүсгүй кинонд тоглох нууцхан хүсэлтэй явдаг ажээ. Монголчууддаа өөрийн уран бүтээлээ хүргэж байр сууриа баттай олсны дараа Солонгост урлагийн карьер хөөх чин хүсэл ч түүнд байдаг тухайгаа өөрийн нэгэн бичлэгэнд дурдсан байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа