Гавьяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүхээр боллоо.
Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрбээр өнөөдөр болсон хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хэдийн ганзагандаа хийсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй.
Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай дэлхийн аваргын рингэнд эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар Венесуэлийн боксчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Риогийн дэвжээнд мөн мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдаж байсан Францын боксчинд дахин ялагдал хүлээлээ.
Сануулахад, энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна