Осоржамаагийн явсан газар БАЛАГТАЙ буюу Монголын эмгэнэл...
Сошиал ертөнцийг ямар ч сайхан бүсгүй, сайн үйлс, одон медаль, улс төрөөс илүүтэй эзэгнэж байгаа хүн бол Осоржамаа. Түүнийг ашиглаагүй салбар үгүй болов. Улс төрчид олны анхааралд өртөхийн тулд түүнийг ашиглаж, дэлгүүрүүд нүүр царайгаа болгож, сайн үйлсын аянд хандив цуглуулж, зар сурталчилгаагаа олонд түгээхийн тулд түүнийг утгагүй видеог дэвсэж хүртэл үзэв. Эцсийн дүнд бүгдийнх нь нэр хүнд унасан ч Осоржамаа ганцаар торойж үлдэн олны анхаарлыг татаж хараалыг барсаар. Осоржамаагаас илүү хандалттай хошин шогийн видео ч үзэгдэхээ болив. Нийгмийн сэтгэхүй доройтох тусам ард иргэд хошин шогт илүүтэй дурладаг гэдэг. Тэгвэл манай улсын хувьд энэ байдал хэрээс хэтрэв бололтой. Хэн юугаа хийж хэрхэх нь бидэнд хамаагүй ч цайны цагийн хачир, хэн нэгэндээ дуулгах сонин, өнөөдрийн халуун сэдэв Осоржамаа болж таарав. Түүний тэнэглэл ч хэрээс хэтэрч, хүйсээ солих дээрээ тулж, дуртай газараа хэн нэгэнрүү дайрч давшлан зодоон нүдээн хийх болов. Түүнийг дэвэргэсэн хүмүүс бид өөрсдөө учир түүнийг дарж авах ч бидний л асуудал болов. Өт хүртэл биедээ хүрэхээр арвалздаг гэдэг шиг бид түүнийг дэвэргэхээ больчихвол сошиал мангас Осоржамаа нэг л өдөр дарагдах биз ээ. Шийдэх асуудал, ярилцах сэдэв хорвоогоор дүүрэн байхад хэн нэгний тэнэглэлд алтан цагаа зарцуулан суух нь бидний хувьд хөгжил биш мөхөл дагуулах асуудал билээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна