УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон дуулиан намжаагүй байна. Тэрбээр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, би хүчингийн хэрэг үйлдээгүй гэсэн ч хохирогч бүсгүйн гэрт хоносон, тэндээс дотоожоо өмсөөд гарсан гэж хүртэл мэдээлсэн билээ. Д.Гантулга гишүүнд холбогдох хэрэг “замхарч” мэдэх магадлалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж буй юм.
Энэ дуулианы үргэлжлэл мэт бас нэг УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдоод буй мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсан билээ. Ямар гээчийн хууль тогтоогчид вэ, хоёр дахь нь хэн бэ гэх мэт асуултын хариуг цахим хэрэглэгчид хайсаар байгаа юм.
Гэтэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Учрал би хүчингийн хэрэг үйлдээгүй гэсэн утгатай ярилцлага өгчээ. Сэтгүүлч түүнээс “Сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдож нийгэмд шуугиан тарьсан. Таны нэр бас араас нь яваад эхэллээ. Тайлбар өгөөч” хэмээн асуусан байна.
Тэрбээр хариулахдаа “Наад хошин шогийн яриаг чинь дам сонссон. Тодорхой мэдээлэл алга байна. Ховоор сонссон гэх үү дээ... Би гарын үсэг зурсныхаа буянаар их зүйл дуулах бололтой. Гэхдээ иймэрхүү хов битгий ярь. Би хорхойд хоргүй хүн. Одоо улс төрийн халуун өдрүүд эхлэхээр эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу. Арай дэндлээ шүү дээ.
Магадгүй нэг өдөр Г.Тэмүүлэнг, дараагийн өдөр Н.Цэрэнбатыг гээд насны дарааллаар бүгдийг нь ярих уу. Одоо ийм ховын асуудлаа больчихвол яасан юм бэ. Дээрээс нь ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ийм утгагүй, тэнэг зүйлийг тоогоод байх шаардлага ч алга. Надад тийм асуудал байхгүй” хэмээн хариулжээ.
Medee.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна