Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан охил бүсгүйчүүд гоо сайхны чанартай цогц үйлчилгээг хаанаас авч болох вэ гэж гайхаж байна уу? Тэгвэл бид таныг энэ асуудлаас чинь аврах гэж байна. Та арьсандаа хайртай, түүнийгээ сайхан харагдуулахыг хүсэж байвал Анжи лазер клиникийг зориорой. Монгол орны уур амьсгал эрс тэс, хуурай байдгаас шалтгаалан хүмүүсийн арьс хуурай, асуудал ихтэй, өвчлөмтгий байдаг. Манай улсад лазер эмчилгээ хийдэг цөөхөн гоо сайхны салон байдаг ч лазер эмчилгээгээр дагнасан мэргэжлийн эмнэлэг, мэргэжлийн эмч байдаггүй, лазерийн өмнө болон дараахь бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэдэггүй, 1-2 машинаар бүх төрлийн үйлчилгээ хийдэг, үнийн хувьд Солонгосын эмнэлэгтэй ижил байдаг зэргээс монгол хүмүүс БНСУ болон бусад орнуудад очиж эмчилгээ хийлгэхээс аргагүй байдалд хүрдэг. Ийм төрлийн гоо сайхны эмчилгээг 21 хоногоос 1 сарын давтамжтай хийлгэдэг тул тухайн улс руу тодорхой хугацаанд олон дахин явах шаардлага гардаг нь хүмүүст визний асуудлаас эхлээд ажил, болон цаг хугацаа, замын зардалтай холбоотой хүндрэлүүдийг учруулдаг. Тийм учраас хүмүүс хэдийгээр хөрөнгө мөнгөний бололцоотой, гоо сайхны эмчилгээ хийлгэх хүсэлтэй ч дээрх асуудлуудын улмаас тэр бүр гадаад орнууд руу явж чаддаггүй юм. Дээрх шалтгаануудыг бид судлан үзсэний үндсэн дээр анх 2012 оны 06 дугаар сарын 25ны өдөр эмнэлгийнхээ үүд хаалгыг нээн үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн БНСУ-ын арьс гоо заслын нэр хүнд бүхий томоохон клиник эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааны туршлага, чадвараас тасралтгүй суралцан олон улсын түвшинд нийцсэн өндөр зэрэглэлийн арьс, гоо заслын эмнэлгийн өөрийн эх орондоо бий болгон ажиллах зорилгыг тавин ажилласаар ирсэн. Энэ зорилгынхоо хүрээнд өндөр зэрэглэлийн гоо сайхны үйлчилгээг Монголд нэвтрүүлэн ажиллаж чадсан бөгөөд олон үйлчлүүлэгчиддээ хүссэн гоо сайхан, дүр төрхийг нь бий болгон тэдний таашаалыг хүртэж, өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчидтэй болсноор эмнэлгийн маань нэр хүнд өдөр өдрөөр өсөж, бидний байр суурь улам баталгаажин урам зоригтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. “Анжи лазер клиник” гоо сайхны салон нь:
- Арьс арчилгаа ( нүхжилтийн эмчилгээ, батга, нөсөө толбо, хацрын улааныг арилгах, илүүдэл үс ургалтыг зогсоох (суга, Бикини, гар, хөл ) лазер эмчилгээ )
- Бүтэн биений алжаал тайлах массаж
- Уламжлалт эмчилгээ ( Тураах, биеийг эрүүлжүүлэх лаан эмчилгээ, бумба тавих )
- Коллегэнтэй утас ( Нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгож, арьсан доороос витамин өгч, чийгшүүлж, үрчлээ арилгах )
- БНСУлын усан шивээс ( Хөмсөг, Контур, Уруул )
- Маникюр, педикюр, вакс
- Сормуус суулгалт зэргийг чанарын өндөр түвшинд хийлгэх ба та өөрийн арьсанд тохирох Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Ганцхан эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд маань ч уг эмнэлгийг зорин очиж, гоо сайхандаа анхаар ч чанартай үйлчилгээг авах боломжтой.
Холбогдох утас : 77120625, 96300332
АНЖИ ЛАЗЕР КЛИНИК ”” АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМНЭЛГИЙН ХАЯГ: TWIN TOWER 2 барилгын 4 давхар 401 тоот
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ