Монголын рок попын ертөнцийн акул, нэгэн үе залуусыг байлдан дагуулж, охидыг зүрхийг уярааж явсан хамтлаг бол "Номин талст" билээ. Хааяа нэг томоохон урлаг соёлын арга хэмжээн дээр хамтлагаараа үзэгдэж фенүүдээ баярлуулах болсон тэд өдгөө тус тусын сонгосон салбартаа хүчин зүтгэх болсон. Тэгвэл хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн продюссерийн гараагаа тун амжилттай эхэлж байгаа бололтой. Тэрээр гурван гишүүнтэй охидын хамтлагийн продюссерээр ажиллаж байгаа бөгөөд охид саяхан "Гэрэлт үзэсгэлэн гоо" нэртэй шинэхэн цомгоо өлгийдөн авч, цомгийнхоо баярыг нижгэр тэмдэглээд амжсан. Тус цомгийг Т.Дэлгэрмөрөнгийн өөд болсон эхнэр болон ээжийнх нь гэгээн дурсгалд зориулан бүтээжээ. Хамтлагийн охидын хувьд урьд нь дуулж байсан туршлагатай бөгөөд багаасаа урлагийн тогоонд буцалсан "Universe Best Songs" тэмцээний шилдэг оролцогч T.Цогсогмаа, "Авьяаслаг Монголчууд" шоуны алтан баззерийн эзэн Х.Авирмэд болон "Universe Best Songs" тэмцээний шилдэг оролцогч Э.Мөнхцэцэг нар багтдаг байна. Тэд хаа ч явсан хамтдаа явж харагдах бөгөөд хамтлагийн охид одоогоор 9-р сарын 9нд болох гэж буй Киви хамтлагийн дуучин Укагийн тоглолтын бэлтгэлд ханцуй шамлан ороод байгаа ажээ. Чадварлаг продюссерээр ахлуулж байгаа чадварлаг охидын чансаатай уран бүтээлүүд тун удахгүй ар араасаа хөвөрч Монголын рок попын ертөнцийн нэгэн өвөрмөц өнгө төрх болон гялалзахаар бэлтгэлээ базаасаар л байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа