Гурван охины ээж болсон дуучин Ану буюу Ч.Уранхолбоо охидынхоо зургийг дэлгэлээ. Тэрбээр айлын гэргий болсноос хойш уран бүтээлийн ажлаа түр хойшлуулж сайн ээж, ханийн үүрэг гүйцэтгэж яваа бүсгүй юм. Гоо сайхан, авьяас чадвар гээд л бүхий л зүйлсийг цогцлоосон Ану сүүлийн үед охидоороо гангарч яваа бололтой. Дуучин бүсгүйг анхны хүүхдээ төрүүлэх үед өөрөөрөө төрөөгүй гэсэн яриа газар авч байсан. Харин тэрбээр энэ яриаг үгүйсгэж олны хараанаас хол байлгахын тулд ийм яриа гарсан гэж ярьж байжээ. Саяхнаас дуучин бүсгүй охидтойгоо тоглож байгаа жаргалтай зургаа нийтлэх болжээ. Мөн дуучин бүсгүй зөвхөн охиддоо цаг заваа зориулж байгаа гэнэ лээ. Шинэхэн клипиндээ зориулж үсний өнгөө өөрчилсөн гэх мэдээлэл цахим хуудсаараа тараагаад байсан бүсгүй уран бүтээлээ хойш тавин охидтойгоо цагийг өнгөрөөж байгаа бололтой.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна