МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр долоон цаг гаруй хаалттай хаалганы цаана өрнөлөө. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудал, Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлаасаа чөлөөлөгдөхөөр өгсөн өргөдөл гээд цаг үеийн асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн байна. Мөн 60 тэрбумын асуудлыг ч хөндөөд амжжээ. Мэдээж бүлгийн гишүүдийн ихэнх нь 60 тэрбумд холбогдсон нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Харин энэ үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд бичлэгт өөрийн биеэр оролцоогүйгээ баталжээ.
Түүнчлэн ,“Ц.Сандуй сонгуулийн үеэр ажлаа өгье гээд ирсэн. Гэвч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Нөхцөл байдал бүр эвгүйднэ” гээд хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ хэллээ. Ийнхүү 60 тэрбумд холбогдсон Ц.Сандуйд хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгдэл хийгээд байгаа Д.Амарбаясгалан тухайн үед асуудлыг будлиантуулсан нь илэрхий боллоо. Гэхдээ МАН-ын бүлгийн хуралдаан харьцангүй тайван, зөөлөн уур амьсгалтай болжээ. Гишүүд ерөнхийдөө нэгдмэл байр суурьтай байж, хурлыг дуусгасан бөгөөд өнөөдөр үргэлжлэх хуралдаанд бүгд оролцохоо мэдэгдээд тарсан байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар, бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаагаа, мөн гарын үсэг зурсан гишүүдийн зарим нь гарын үсэг зурсанаасаа буцаж байсныг мэдээллээ. Харин үйл ажиллагаа нь удаашралтай, ажлаа муу хийж байгаа зарим сайд нараа огцруулж, шинэ хүн томилохоор тохиролцсон гэх мэдээлэл байна. Юутай ч бүлгийн хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах юм.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна