Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо. Авлигатай тэмцэх газрын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм. Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншин танилцуулж Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржид гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэхээр болсныг хэлээд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг ажиллах боломжоор хангаж өгөхийг Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням нарт даалгалаа. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа хийж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томиллоо.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа