Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон байна. Энэ үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа уулзжээ. ДАШТ-ий нээлтийн ажиллагааны дараа хоёр ерөнхийлөгчийн уулзалт болж халуун дотно яриа өрнүүлсэн байна. Манай ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш түүнтэй анх удаа уулзаж буй юм. Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын тамирчин Г.Отгонцэцэг (Казакстан улсын нэр дээр барилдсан), мөнгө медаль хүртсэн М.Уранцэцэг нарт шагналыг нь ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн байна.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна