Дэлхийн миссд оролцохоор өрсөлдөж буй мисс Б.Гүнзаяа : БИ ХАМГИЙН БАЯН НЬ


Тун удахгүй дэлхийн гоо сайхны олимп болох Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа билээ. Манай улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 11-р байранд шалгарч үлдсэн. Улс улсаас шилдэгээ шалгаруулан илгээдэг тус тэмцээнд оролцохоор өрсөлдөж буй охидоос рейтингээрээ хамгийн өндөрт бичигдэж яваа бүсгүй бол мисс Б.Гүнзаяа. Тэрээр олон улсын чанартай олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд үргэлжид ганзага дүүрэн ирдэг байсан. Загварын ертөнцөд хөл тавиад 10-аад жилийн нүүрийг үзэж буй тэрээр байнгын бэлтгэл сургуулилттай байдаг бөгөөд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар өөрийн бичил бизнесийг эрхэлдэг байна. Санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг бүсгүй өөрөөсөө хэзээ ч мөнгө хармалдаггүй гэнэ лээ. Санхүүгийн хувьд тэгтлээ баян тансаг биш хэдий ч сэтгэлээрээ би хамгийн баян хүн хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан тэрээр сайхан гутланд хэзээ ч гар татдаггүй нэгэн  гэнэ лээ. 

 

PAPARATSI.MN