АТГ-ынхан сар бүрийн 25-ны өдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Энэ удаагийн хурлаар цаг үеийн хэд хэдэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэргийн мөрдлөгийн явцын талаар мэдээлэл өглөө. Энэ хэргийг шалгуулах хүсэлт тус газар Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газраар дамжин иржээ. Тус хэрэгт одоогоор 9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Эдгээрээс нь дөрвөн хүнийг нь хууль хяналтынхан саатуулсан бол таван хүнийг гадуур байцааж байна. АТГ-аас өгч байгаа мэдээллээр одоогоор Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдсон гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон төрөл садны хүмүүстэйгээ хамтран эвлүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан гэлээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна