ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР сар гаруйхны дараа нээгдэн үйлчилгээгээ үзүүлж эхлэхтэй холбоотойгоор НЭЭЛТТЭЙ ажлын байрууддаа сонгон шалгаруулалт явуулж байгаа юм байна.
Өнөөдөр (8-р сарын 23-ний өдөр) СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК, БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэстэй хамтран нээлттэй ажлын байр өдөрлөгийг зохион байгуулжээ. Одоогоор тус хэлтэст бүртгэлтэй нийт 1,100 орчим ажилгүй иргэд байдаг юм байна. Имартын анхны салбар нээгдсэнээр нийт 500 гаруй ажлын байр бий болж байсан бол ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР ашиглалтанд орсноор нийт 250 орчим ажлын байр шинээр бий болох юм. Худалдааны зөвлөх, кассын ажилтан, бараа бэлтгэгч, ачигч гэх мэт ажлын байрууд нээлттэй байгаа бол өдөрлөгт оролцогчид кассын ажилтан, худалдааны зөвлөхийн ажлын байрыг хамгийн ихээр сонирхож байлаа. Ажлын байр сонирхож буй иргэд 8-р сарын 23-25-ныг дуустал БГД-ийн ХХҮХ-т очиж ажил горилогчийн анкет бөглөх боломжтой юм.
ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нь бидний нэрлэж заншснаар 3, 4-р хорооллын эцэс, Соло молл дэлгүүрт нээгдэх бөгөөд хамгийн шилдэг үйлчилгээтэй дэлгүүр Баянгол, Сонгино-Хайрханчуудад илүү ойртож байгааг дуулгахад таатай байна. Мөн та Имартын гишүүнчлэлд элсэж картаа авч амжаагүй бол 8/31-нийг дуустал өдөр бүр 11:00~18:00 хүртэл Имарт хороолол салбарыг зорин гишүүнээр элсэж Скайтелын дугаар бэлгэнд авах боломжтой байгаа юм байна.
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна