Энэ сарын 15-наас эхлэн нийслэлийэ төв зам буюу баруун баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхгүй болсон. Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 15-наас эхлээд нийслэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд 7 уулзварт зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хориглосон. Албаны хүмүүсийн үзэж буйгаар бол зүүн эргэхгүй болсоноор замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна гэсэн мэдээллийг өгсөн. 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглоход төв замын ачаалал буурсан талаар Замын цагдаагийн албан судалгаа гаргасан байна.
Тус судалгаанаас харахад төв замын ачаалал буурсан байна. Жишээ нь Зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр /хуучин дүрмээр/ нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан зүүн эргэхгүй шинэ дүрэм үйлчилж эхэлсэн өдөр 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн гэнэ. Энэ нь 500 гаруй машин илүү нэвтэрсэн байна гэсэн үг. Харин эсрэгээрээ туслах замууд маш их түгжрэлтэй байсан талаар жолооч нар хэлж байна.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ