”МАЗААЛАЙ” эко тэмдэг олон улсад баталгаажуулалт хийнэ


 

Нийгмийн Хариуцлагын сан, Олон улсын баталгаажуулалтын байгууллага “МонСертф” ХХК хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурагдлаа. Ингэснээр ISO 26000 стандартын баталгаажуулалтыг олон улсын хэмжээнд “Мазаалай" Эко тэмдгээр хийхээр боллоо. Энэхүү үйл явдал нь Монголын баталгаажуулалтын байгууллага олон улсын баталгаажуулалт хийх эхлэл тавигдаж байгаагаараа онцлог юм. Олон улсын нийгмийн хариуцлагын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хэрэгжүүлсэн, бүтээгдэхүүн, үйчилгээ нь байгаль экологид сөрөг нөлөөгүй байгууллага, аж ахуй нэгжүүдэд 3 зэрэглэл бүхий “Эко тэмдэг” олгож, тэдний нийгмийн хариуцлагыг сурталчилах юм.