Америкийн хэт барууны буюу үндсэрхэг үзэлтнүүдийн Breitbart News гэх сонинд түүхэн гэгдэх зургаан хүнийг боолчлогчид хэмээн үзэж хөшөө дурсгалыг нь нэн даруй буулгах ёстой хэмээн бичжээ. Харин тэдгээр зургаан хөшөөн дунд манай Чингис хааны Цонжин болдог дахь хөшөө дурсгал багтсан байгаа юм. Түүнтэй хамт Цагаан хэрэм, Жефферсоны бунхан, Пирамид, Чичен Ица буюу Мааяачуудын үеийн тахилгын тавцан, Турк дэх Оттоманы үеийн Хөх сүм зэрэг хөшөө дурсгалууд багтжээ. Breitbart News сонинд Чингис хааны хөшөөний тухай бичихдээ "13-14 дүгээр зууны үеийн Түрэг- Монголын түрэмгийллийн үеэр дэлхийн хүн амын 5 хувь нь алагдсан гэж түүхчид үздэг. Мөн Монголчуудын түрэмгийлэлд өртсөн улс орнууд дахин хэзээ ч сэргээгүй. Тиймээс энэ харгислалыг илтгэсэн хөшөөг буулгах ёстой гэжээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна