Сангийн дэд сайд Х.Булгантуяа хүүхдээ төрүүлээд удаагүй ч төрийн ажилдаа ханцуй шамдан ажиллаж буй ажээ. Тэрбээр Төрийн ордны гадаах цэцэрлэгт хүүхдээ хөхүүлж буй зургаа сошиал орчинд нийтэлсэн юм. Түүний ордны гадаа хүүгээ хөхүүлж буй зургийг харсан цахим орчин дахь найзууд нь урмын үгийг харамгүй хайрласан байв. Х.Булгантуяа “Хүү бид хоёр ажлын хажуугаар Төрийн ордны хойд талын цэцэрлэг, яам тамгын газар гээд хаа тааралдсан газраа мээм идсээр ямар ч байсан бантантайгаа залгалаа. Австралийн парламентын гишүүн эмэгтэй чуулган дээр хүүхдээ хөхүүлж байсан даа. Манай Төрийн ордонд бол хүүхэд орж болдоггүй юм байна лээ. Ер нь бол 6 сар хүртэл хүүхдээ хөхүүлэхийг уриалж байгаа бол хүүхэд хөхүүлэх газрыг хаа сайгүй л байгуулах ёстой. Одоо бид 2 бантантай залгасан юм чинь бас учиртай” хэмээн жиргэжээ. Төрийн ажлын хажуугаар хүүхдээ хөхүүлж, сайн ээжийн үүрэг гүйцэтгэж буй түүнд цахим орчин дахь найзууд нь ам сайтай байв.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна