МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "60 тэрбум"-ын бичлэгийг эвлүүлэг гэж итгэж байсандаа харамсаж байна. Саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр энэ бичлэгт холбогдсон Ц.Сандуй бичлэг бодит болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас эвлүүлэг биш байсан юм байна гэдгийг мэдсэн. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа” гээд хэлчихлээ.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдрж 25 дугаар суваг телевизээр “Энэ 60 тэрбумтай холбоотой яриа бол эвлүүлэг биш. Би шулуухан хэлчихье. Эвлүүлэг биш шүү. Тэр А.Ганбаатар гэгч ярьсан уу, ярьсан. Ц.Сандуй гэдэг хүн ярьсан зүйлийг нь дэмжсэн үү, дэмжсэн. Дэмжсэнийхээ дараа М.Энхболд дээр орж энийгээ танилцуулсан. А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд гэсэн гурван хүний л асуудал байгаа ш дээ. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Нямдоржийн хоолойг Чапи дуурайгаад бичлэг хийхийг хэлдэг болохоос биш М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан зүйлийг яаж эвлүүлэг гэж нэрлэдэг юм бэ” гээд мэдэгдчихлээ. Ил хэлж байгаа нь энэ хоёр эрхэм болохоос биш сошиал сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс эхлээд МАН-ын олон арван хүн “60 тэрбум эвлүүлэг биш бодит болсон явдал” гэдгийг нотлон хэлж байгаа.
Ийнхүү МАН-ынхан үнэнд гүйцэгдэж эхэлжээ. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хэлснээр Ц.Сандуй нь уржигдар болсон Удирдах зөвлөлийнхөө хурал дээр бичлэг бодит гэдгийг хэлсэн байна. А.Ганбаатар нь ч өчигдөр хэвлэлийн хурал хийж “Ийм уулзалт, яриа болсон гэдгээ” хүлээсэн. МАН-ынхны эрх мэдлийн төлөөх тэмцэл ширүүсэх тусам “60 тэрбум”-ын гэх бичлэг эвлүүлэг биш болсон үйл явдал гэдэг нь нотлогдсоор байна.
Тэгвэл 2016 ны УИХ-ын сонгуулийн дараагаас эхлэн жил гаруй хугацаанд 60 тэрбумын бичлэг эвлүүлэг хэмээж бодит үнэнийг ард түмнээс нуусан хууль хүчний байгууллагуудын үйлдлийг яах ёстой вэ. 2016 ны наймдугаар сарын 17-ны өдөр Улсын ерөнхий пркурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэвлэлийн хурал хийхдээ “60 тэрбумын бичлэг эвлүүлэг байжээ гэдгийг шүүх шинжилгээгээр тогтоолоо” хэмээн албан ёсоор мэдэгдэж байв. Энэ эвлүүлгийг хийсэн хэмээн хоёр иргэнийг цагдаа, АТГ нь барьж байцаагаад бусдыг айлган сүрдүүлсэн гэх ялыг ч асууж байв.
Эндээс дүгнэхэд цагдаа, прокурор, АТГ ард түмнийхээ талд бус албан тушуултнуудын захиалгаар ажиллаж байсан уу гэдэг асуулт урган гарч ирж байна. “Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжана” гэсэн хүмүүст хариуцлага тооцохын зэрэгцээ эрх баригчдын буруутай үйлдэл буюу “60 тэрбум”-ын гэх бичлэгийг хаацайлсан, нуун дарагдуулсан эдгээр хууль, хүчний байгууллагуудын албан хаагчдад хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцэх буй за. Ерөнхийлөгч Х.Баттулга ч “60 тэрбум”-ын асуудлыг энэ талаас нь эхэлж цэгцлэх тусмаа хэргийн учиг төдий чинээ хурдан тайлагдах байх.
Тухайн үед улстөрчдийн хүрээнд яригдаж байсныг эргэн санавал Мөнхбаатар гэх шинжээч бичлэгийг эвлүүлэг гэж тогтоосон гэдэг. Гэхдээ Мөнхбаатарт жинхэнэ бичлэгийг бус хэргээр хуурамчаар үйлдсэн бичлэг аваачиж өгсөн гэдэг яриа ч хүчтэй тарж л байлаа. Харин Бат-Олзвой бичлэгийг шүүн шинжлүүлэхээр өгсөн гэгдэж байсан санагдаж байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ