“Амарзаяа овогтой Энхгэгээрэл. 12 настай. 155 см өндөртэй. Бор арьстай. 2017 оны 08 р сарын 14 ны өдрийн 15 цаг орчим Бэлх-д байх гэрээсээ тоглох гэж гараад одоог хүртэл сураггүй байгаа тул харсан үзсэн хүн холбоо барьж тусална уу. Гэрээс гарахдаа хар эрээн шорт пудволктой, хар эрээн гуталтай гарсан болно. Утас:89682820, 99096419” гэсэн зар фэйбүүкт тавигджээ. А.Энхгэгээрэл охин ганцаараа биш тавуулаа, нэг өдөр, нэг цагт алга болоод одоо болтол олдохгүй байгаа гэсэн мэдээлэл сэрдхийлгэв. Дээр бичигдсэн утсаар А.Энхгэгээрэл охины үеэл эгч Д.Мягмарсүрэнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдүүд алга болоод дөрөв хоночихоод байхад огт сураг гарахгүй байна. Бид Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан. Хамт алга болсон бусад хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч өгөх байхаа. Бидний мэдэж байгаа зүйл гэвэл дүүтэй маань хамт 16-17 насны охин, 8-10 насны гурван хүү алга болсон. Хөвгүүдийн хоёр нь нэг гэрийн хүүхдүүд.
Тэдний байж болох бүхий л газраар эрж хайж байна. Хүүхдүүд олдохгүй байгаа учир бид лам, бөөд хүртэл хандсан. Бэлхээс баруун хойд зүгт улаан дээвэртэй байшинд байна, байдал улам хүндэрч байна гэх юм. Арга ядаад манай гэрийнхэн улаан дээвэртэй байшин болгоноос асууж эхлээд байгаа.
-Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас асуухад хүүхдүүдийг олчихсон гэж хэлсэн?
-Үгүй ээ олоогүй. Урьд нь наймдугаар сарын 4-ний өдөр хоёр хүү алга болоод олдсон юм билээ. Тэдэнтэй андуурсан байх гэлээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа