-ӨМНӨГОВИОС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН Л.АМАРЗАЯА, Л.ЭНХБОЛД
НАР СУРАГ АЛГА ГЭВ-
Нийслэл Улаанбаатар хотод ард түмний төлөөлөл болсон улс төрч нөхдүүд сонгуулийн солиоролд автаж байх зуур эх орны өмнө зүгт, +35 хэмийн халуунд монгол залуучууд ар гэр, амьдралын төлөө эрүүл мэнд, сэтгэл санаагаа золиослон арван хэд хоногоор дугаарлан зогссоор байна.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт буюу Цагаан хад орчимд 6000 гаруй хүний амьдрал үргэлжилж байгаагаас 4000 орчим жолооч нар уртаас урт үргэлжилсэн дараалалд нойр хоолгүй бүдчиж, хэдэн цаасны хойноос амиа хайрлахгүй зүтгэж байна.
Энэ талаар бид өнгөрсөн даваа гаригт тэнд дугаарлан зогсож буй жолооч Г.Батноровтой ярилцаж, нүүрс тээвэрлэсэн машинуудын 160 км урт дараалал үүсээд буй бодит нөхцөл байдлыг мэдээлсэн. Гэтэл түүнээс хойш хэд хоног өнгөрсөн ч өнөөх байдал бахь байдгаараа, манай талаас тэнд олон хоног дугаарлан зогсож буй жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалах үг хэлж, үйлдэл хийсэн нэг ч хүн гарсангүй.
Тиймээс тэнд буй 1000-аад жолоочийг төлөөлөн “Цэцийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Буддорж Нүүрс тээвэрлэгчдийн эрхийг хамгаалах үндэсний төвийг байгуулж, жолооч нараа нэгтгэж эхэлжээ. Улмаар нүүрсний замаар Хятад улс руу тээвэр эрхэлдэг жолооч нарынхаа хүсэлтээр зам хааж, тайван замаар жагсаал хийж эхэлсэн байна. Түүнтэй ярилцлаа.


-ЭНД ХӨДӨЛМӨРИЙН АСАР ИХ МӨЛЖЛӨГ ЯВАГДДАГ-
-Жолооч нарын дараалал хэдэн км орчим үргэлжилж байна вэ? Багасч байна уу? зүтгэж байна. Хэдийгээр яаж амьдрах нь хувь иргэний асуудал ч өдөрт гэмтэж бэртэх хүний тоо, амь нас бол УЛС-ын асуудал юм.
Тоо сөхвөл, 2017 он гарсаар 6 хүн нас баржээ :-( Жолооч нарын хэлсэн багцаа тоогоор нийт 6500 жолооч нүүрс зөөж байна. Тэдний ард хэдэн хүн эр нөхөр, аав, ах, дүүгийнхээ төлөө санаа зовдог вэ???
Монгол залуус Солонгост хар ажил хийж, говийн гаслам халуунд бие махбодоо зольж байна. БОДЛОГО хаана байна аа!
-150 гаруй км орчим газарт дугаарлаад зогсож байна. Хятадын таталт маш муу байна. Энэ бол зохиомлоор дараалал үүсгээд байгаа асуудал гэж бид харж байгаа. 250 км замд монголчууд 15, 16 хоног дугаарлаад зогсож байна шүү дээ. Өдөртөө 7-8 км зам буюу 500 орчим машин л хил рүү нэвтэрч, бид урагшилж байна.
-Яагаад зохиомол гэж?
-Хилийн шалгалт сүрхий чангарсан, ачаа бараа нэг бүрчлэн шалгаж байгаа зүйл байхгүй. Ерөнхийдөө хятадууд зохиомлоор дараалал үүсгэж, нүүрсний үнэ унагаах зорилготой гэж энд ярьцгааж байна. Мөн Хятадаас манайд орж ирэх хүнсний ногоонд хориг тавьчихсантай холбоотойгоор хятадууд монголчуудын эсрэг ингэж хориг тавьж байгаа гэж энүүгээр ярьцгааж байна. Одоо энд 35 градусын халуунтай байна. Гэтэл энд арван хэд хоног дугаарлаж зогссоныхоо хөлс гэж 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Тэр мөнгө нь ч хүрэхгүй, гадаад паспортоо хураалгасан жолооч нар монгол руу буцаад гарах боломжгүй болж байна. Нэг ёсондоо энд хөдөлмөрийн асар их мөлжлөг явагдаж байна.
-Хятадын талаас та бүхэнд ямар нэг хариу өгсөн үү?
-Хилээс бидэнтэй холбогдож, ямар нэг дорвитой шийдвэр хэлсэн зүйл одоогоор алга. Бид боомтынх нь гадна очиж жагсаал цуглаан хийнэ гэдгээ ярилцацгаасан. Гэтэл бидний яриаг сонссон хэрнээ гарч ирж бидэнтэй уулзаагүй. Тоох хүн алга.
-Жагсаал цуглаан эсэргүүцлээ хэзээнээс эхэлсэн юм?
-Уржигдраас эхэлсэн. Жагсаал цуглаан гэхээсээ илүү зам хаасан. Ямар нэг тээврийн хэрэгсэл явуулахгүйгээр жагсаал биш цуглаан болгоод, жолооч нарыг уриалаад явж байгаа. 1000 гаруй хүмүүс байна. Гэтэл нэг ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага үүнийг сурвалжлахгүй байна.


-ДОЛОО ХОНОГТ 2-3 ХҮН ХОРЛОГОД ОРЖ, ХООРОНДОО МӨРГӨЛДӨН
АМИА АЛДАЖ БАЙНА-
-Жолооч нар цаанаа бас ямар нэг компанид харьяалагдаж байгаа байх. Цаад эзэд нь жолооч нараа ингэж цуглаанд нэгдэж эсэргүүцлээ илэрхийлэхийг нь дэмжсэн үү?
-Бид тэднээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Бид нэгдэж чадаагүйгээс болоод өнөөдөр хүнд нөхцөл байдал үүсчихээд байна. Жолооч нар цалингаа нэмэгдүүлмээр байна гэдэг зүйл дээр нэгдэж байна. Энд компани гээд байх зүйл байхгүй. Жолооч нар энд ирээд нэг хятад хүнтэй уулзаад, машинаар нь нүүрс ачиж өгөх байдлаар ажил явагддаг. Дандаа хувь хятадуудын ажил хийж байна гэсэн үг.
-Та бүхэн нэгдээд гарын үсэг цуглуулсан байсан. Энэ асуудалд анхаарлаа хандуулах хүсэлтээ төрийн өндөрлөгүүдэд бичгээр хүргүүлсэн зүйл байна уу?
-Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан. Албан ёсоор бичгээ авчирч өгөөрэй гэж байсан. Сэтгүүлч Мөнхбаясгалантай ярьсан. Одоо жолооч бид хүчрэхээ байлаа. Төр засгийн буруу биш ч гэлээ ямар нэг байдлаар энэ асуудалд оролцож зохицуулалт хийж өгөх цаг нь болсон гэж бодож байна. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Н.Амарзаяа, Л.Энхболд нарт хэд хоногийн өмнө холбоо барьж, болж буй процессыг хэлсэн. Одоо хүртэл сураг алга байна. Долоо хоногт 2-3 хүн хордлого энэ тэрд орж, бас хоорондоо мөргөлдөж амь насаа алдаж байна. Таваас дээш хүн үхэхгүй л бол нэг их тоохоо больсон байна.
Гашуунсухайт боомтод буй албаны эх сурвалжийн хэлж буйгаар, энэхүү дараалалд Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй аж. Тус боомтын 12 гарц хэвийн ажиллаж байгаа бөгөөд зургаа нь гарах, дөрөв нь ороход зориулсан гарц бол үлдсэн хоёр гарцыг зөвхөн Оюутолгойд зориулан ажиллуулдаг байна.
БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн ой, мөн ӨМӨЗО-ы 70 жилийн ой наймдугаар сарын эхээр тохиосон зэрэгтэй холбоотойгоор тус улсын хил гаалийн ажилтнууд бүрэн ажиллахгүй байгаагаас Ганц модны боомт бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа бололтой.
Medee.MN




2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ