Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн цагдаагийн газраас сүүлийн 21 хоногийн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Дээрх хугацаанд Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 35 мянга 991 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад -2319 нэгж буюу –6.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 960 үйлдэл бүртгэгдсэн нь 25 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 270 гэмт хэрэг, Багануур дүүрэгт 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах төрлийн гэмт хэрэг 25.3 хувиар, дээрэмдэх хэрэг 2 дахин, залилан 40 хувиар өссөн байна. Харин зам тээврийн осол 6.5 хувь, золгүй байдлаар нас барсан тохиолдол 16.1 хувь, хүчингийн хэрэг 51.2 хувиар тус тус буурчээ.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ