МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ.
Энэ үед бухимдсан шадар сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт хандан чаддаг юм бол бүгдээрээ ажлаа өгөөд асуудлаа шийдье гэж хэлсэн байна. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөн намын удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан байна.
Улмаар хуралдааны явцад Ц.Сандуй “А.Ганбаатар бол миний найз. Мөнгөгүй, эрх мэдэлгүй байсан үед өөр яах байсан юм. Яагаад ойлгохгүй байгаа юм бэ” гэхчилэн сөрж, 60 тэрбумын асуудалд өөрийгөө буруугүй гэж үзэж буйгаа хэлжээ.
Эцэст нь Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь халж, намаас хөөх асуудлаар санал хураахад Удирдах зөвлөлийн гишүүдийн 15 нь дэмжээгүй байна. Ингэснээр Ц.Сандуй албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа