Америкийн Тагнуулын албаны ажилтан “БНАСАУ нь пуужингийн хөдөлгүүрийн хувьд импортоос хараат биш байж магадгүй гэдгийг ажиллагааны явцад тогтоолоо. Бидний тооцоолж буйгаар тэд хөдөлгүүрийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой байна” хэмээн ярьжээ. Үүний урьд даваа гарагт The New York Times сонин Олон улсын стратеги судалгааны институтын шинжээч Майкла Эллеманы судалгааны материалаас иш татж мэдээлэхдээ БНАСАУ нь тив хоорондын баллистик пуужингийн хөдөлгүүрээ Украинд үйлдвэрлэсэн хөдөлгүүрийг дамлан худалдаалдаг хар захынхантай холбоотой байж магадгүй хэмээн мэдээлж байсан юм. Харин үүний хариуд Украины Үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Александр Турчинов “тус улсын батлан хамгаалах болон сансар агаарын хөлгийн цогцолборууд нь Умард Солонгост цэрэг армийн технологи нийлүүлээгүй” гэдгээ мэдэгдсэн юм. Украины “Южмаш” үйлдвэр ч гэсэн БНАСАУ-тай пуужингийн хөтөлбөрийн чиглэлээр ямр нэг хэлхээ харилцаагүй гэдгээ нотлов. Гэсэн хэдий ч “Южное” үйлдвэрийн Ерөнхий зохион бүтээгч Александр Дегтярев 2012 онд тус улсын хоёр иргэн “Южмаш” үйлдвэрт тагнуул хийсэн хэргээр шүүгдэж байсныг сануулаад Украины пуужингийн хөдөлгүүрийг хэн нэгэн хуулбарлаж байхыг үгүйсгэсэнгүй.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна