МАН-ын залуус ширүүн байна. Намдаа, намынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа залуучуудын дуу хоолой сошиал ертөнцөд хүчтэй шүүмжилж эхэллээ. 2014 онд МАН-ыг шинэчлэх тухай ярьж явсан Т.Аюурсайхан өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон байгаа. Түүнийг хэлэх гэснээ шударга хэлчихдэг хэмээн үнэлэх нэгэн байдаг. Энэ удаа эрхэм гишүүн намынхаа ахмад гишүүдийн нэг С.Баярт хандсан хатуухан үг "чулуудсан" байх юм.
Тэрбээр ""Надад С.Баярт итгэж явсан үе бий. МАН-ын олон мянган гишүүдийн адил. Гэвч тэр шуналаа дийлж чадаагүй. Их мөнгө, эрх мэдэлд тэр идэгдсэн. Оюу Толгойг тэр МАНАН-г үүсгэж байж гадныханд өгсөн. Нам харгалзахгүй хуйвалдан идэж ууж, хуулийн хариуцлагаас харилцан хамгаалах мафижсан тогтолцоо - МАНАН-г таслан зогсоох цаг нь болсон. Лондон руу Элчин сайдаар явахад нь эсрэг кноп дарсандаа баяртай байна. Миний дарсан кноп хэт хүчгүйдсэн ч, шударга үнэн ялж байна. Лондонгоос тэр өөрийн хүсэлтээр татгалзаагүй. Шившигтэйгээр хөөгдөж байна. Монголд түүнд гишгэх газар байхгүй. Түүнийг өргөмжлөн дөвийлгөхөө одоо больж үз. Түмпэн түмпэнгээр бөөлжмөөр болж байна шүү" хэмээжээ.

Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ