Та аль нэг амралтын газрыг зориод тав тухтай, сайхан амарч чадаж байна уу? Амралтын газрууд хаа сайгүй л байна. Хэдэн гэр, төв нь нэг байшин. Хагас дутуу цементэлсэн спортын талбай, за тэгээд л боллоо. Мөн эвгүй үнэр ханхалсан модон жорлон таны амралтыг сүйрүүлж орхисон уу? Тэгвэл энэ бүгдээс салж, тав тухыг мэдрэхийг хүссэн хүн бүрт Хүслэн амралтын газрыг санал болгож байна. Уг амралтын газар нь 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 40-50 хүн хүлээн авах чадалтай юм. Хүслэн амралтын газар нь таны тав тухийг бүрэн хангах 5-н ортой гэр болон өрөө тус бүр 3-н ортой хаус, 40-50-н хүн зэрэг хүлээн авах боломжтой гэр зоогийн газар, мөн боловсон нойл, дүш таныг хүлээж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбай, сагс, гар бөмбөгийн талбай, ширээний теннис, караоке зэргээр тоноглогдсон энэхүү амралт таныг хэзээ ч уйдаахгүй бөгөөд тав тухтай сайхан амралтыг бий болгож чадна. Тав тухтай амралтыг хайж байгаа хэн бүрийн өмнө Хүслэн амралтын газрын хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хаяг: Улаанбаатар хотоос засмал замаар 55 км яваад Тэрэлжийн мэлхий хаднаас гүнжийн сүм явах замд Хүслэн Camp
Холбогдох утас: 93280283 89167773 95824444 89160977
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна