Улс орон хямралтай байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалин наадмын өмнө 10% нэмэгдэж бөөн баяр болж байсан цаг саяхан. Хатуу хүтүүг нугалдаг ажилчдын цалин нэмэгдэхэд хэн юу хэлэхэв. Харин суурь цалин өндөр хангамж сайтай дарга нарын цалин давхар нэмэгдээд ирэхээр нүдээ олоогүй шийдвэр мэт. Угаас өндөр цалинтай үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажилчдын цалинг нэмэгдэх, далимд өөрийнхөө авдагийг давхар нэмж орхисон байна. Уг нь Бадамсүрэнгийн нэг сарын цалинг 24.5 сая төгрөгөөр тогтоосноор тэр хүн ар гэртээ санаа зовох юмгүй ажлаа хийж болно хэмээн Төрийн өмчийн хорооны дарга аргадангуй тайлбарлаж байсан удаатай.
Тэгвэл Х. Бадамсүрэнгийн цалин дахин нэмэгдэж бараг 27 сая төгрөгийг зөвхөн нэг сард авахаар болж байгаа нь “энэ чинь ариун явдал уу” хэмээн хашгирмаар зүйл болжээ. Эмч нар 3 жил хагас, багш нар бүтэн 3 жил махийж байж ганц хүний ганцхан сарын цалинг авна гэдэг бол яавч шударга бус. Хэрээс хэтэрсэн өндөр цалин авч л байдаг, ханаж цадахгүй түүнийгөө өсгөж л байдаг. Тэрийг нь ард нийтээрээ ярьж л байдаг тэгээд хариуцлага тооцсон хүн байдаггүй. Тоглож тохуурхаж байгаа аятай эрхэм захирлын нэг ч өдөр хөдөлмөр эрхэлж үзээгүй эрх бэр нь гэхэд 6000 ам.долларын үнэтэй брэндийн цүнхээр гангарч гайхуулан сошлоор зургаа тавьж байгааг бодохоор Х.Бадамсүрэн шиг тэнгэрийн амьтан Монголд өөр олдохгүй нь бололтой.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна