УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн нүүр хуудсаараа дамжуулан зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Өнгөрөгч амралтын өдөр МАХН-ын гишүүнчлэлээс О.Баасанхүү гишүүнийг чөлөөлсөн болохыг тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн мэдэгдсэн билээ.
Тэрээр энэ талаар “Намайг МАХН-аас хөөсөн эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл алга. Манай намын даргын хувьд нүүр хуудсандаа тодорхой асуудлуудыг бичсэн байна лээ. Түүнийг нь бол би харсан. Надад нэг зүйл нь огт таалагдаагүй. Миний аавыг доромжилсон байна лээ. Миний аав өндөр настай, бие хаа муутай хүн байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн тэрээр “Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ. Харин намаа өөрчилнө шинэчилнэ. Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу. МАХН-ыг тодорхой хэмжээгээр шинэчлэх хэрэгтэй. МАХН хоёр асуудал дээр анхаарах учиртай. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлт. Хоёрт, намынхаа цус сэлбэлтэд анхаарах хэрэгтэй байна. Одоо хов живээ хойш нь тавьцгаая" гэв.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна