Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан мисс А.Баярцэцэг холливуудын жүжигчин Стивен Сигалын кинонд тоглох урилгыг хүлээн аваад байсан цаг саяхан. Тэгвэл тус киноны зураг авалт өнгөрсөн сард Тайланд улсад эхлэн амжилттай дуусжээ. Энэ талаар мисс бүсгүй өөрийн цахим хуудаснаа" Алдарт жүжигчин Стивен Сигалын шинэ уран бүтээл Attrition киноны маань миний зураг авалт ингээд дууслаа. Гэртээ ирээд сайхан байна аа. Гурван долоо хоногийн хугацаанд олон хүмүүстэй танилцаж, суралцаж, мэдэж, урам зориг авсан мартагдахааргүй гайхалтай аялал байлаа. Мөрөөдөлдөө алхам алхмаар ойртсон амжилт бүхэнд минь хэн нэгний тус дэмжлэг үргэлж байсан, тийм ч болохоор би ч гэсэн хүнд хэрэгтэй, чадахаараа тусалдаг, хуваалцдаг, дэмждэг хүн байх зорилго тавьсан” гэв. Тэрээр энэ сард АНУ-ын Вашингтон хотноо зохиогдох "Эх дэлхийн мисс” тэмцээний зочин шүүгчээр ажиллахаар зэхэж байна.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна