Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана. Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
1.Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
2.Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
3.Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
4.Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
5.Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
6.Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
7.Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
8.Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
9.Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
10.Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
11.Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
12.Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар
Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.
Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ