ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улсад 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцолж буй. Үүнээс эхний байдлаар зарим төрлийн санхүүжилт, зээллэгүүд орж ирж байгаа юм. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт батлагдаж, Монголбанкны дансанд байршаад байна. Энэхүү 100 сая ам.долларыг яг юунд зарцуулахаар төлөвлөсөн талаар Сангийн яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Азийн хөгжлийн банкнаас нийт 900 сая ам.доллар орж ирэх бөгөөд үүний 600 сая ам.долларыг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Үлдсэн 300 сая ам.долларыг нь нийгмийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн байдаг. Одоо орж ирээд байгаа 100 сая ам.долларын талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна” гэлээ. Хэвлэлүүдэд Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй 100 сая ам.долларыг банкуудын активын чанарыг сайжруулахад зарцуулна хэмээн мэдээлэлсэн. Гэхдээ энэ мэдээллийг Монголбанкны зүгээс үгүйсгэж байна. Ерөнхий байдлаар хэрхэн зарцуулахыг Сангийн яам мэднэ гэсэн чиглэл өгөв. Харин Азийн хөгжлийн банкны албан ёсны веб хуудсанд, уг 100 сая ам.долларыг банкуудын активыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн гэдгийг тодотгосон байна. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ “Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч бол Азийн хөгжлийн банк байгаа. Нийтдээ 1.3 тэрбум ам.доллларын санхүүжилт хийх ёстой. Азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-тай тохирсон урьдач нөхцлүүдээ зөрчсөнтэй холбогдуулан “Та бүгд ийм асуудал үүсгэж байгаа бол бид цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдэхэд хэцүү боллоо шүү” гэсэн байгаа” гэх мэдээллийг өгч байв. Ингэж Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, ОУВС, засгийн газар хоорондын хэлэлцээр эхэндээ асуудалтай байсан ч учраа ололцож, нэгдсэн ойлголтод хүрснийг гэрчилж, Азийн хөгжлийн банкнаас эхний санхүүжилт болох 100 сая ам.доллар орж ирлээ. Гэвч уг санхүүжилтийг яг ямар зүйлд зарцуулах талаар Сангийн яам, Монголбанк нэгдсэн мэдээлэлгүй сууж байгаа нь анхаарал татна. Монголбанкнаас уг 100 сая ам.доллар орж ирснээр манай улсын валютын нөөцийг нэмэгдүүллээ хэмээн онцолсон. Үүнтэй холбогдуулан валютын ханшид хөдөлгөөн орох эсэх талаар эдийн засгийн шинжээч Ч.Эрдэнэдалайгаас тодруулахад, “100 сая ам.долларын нөлөөгөөр валютын ханш нэг их буурахгүй. Монголбанк арилжааны банкуудын валют худалдан авах хүсэлтийг харьцангуй сайн биелүүлж байгаа. Хэдий тийм ч 100 сая ам.доллар манай улсад орж ирснээр зах зээл дээрх итгэл сэргэж, ханшийн тогтвортой байдлыг бэхжүүлэх сайн нөлөөтэй” гэсэн хариулт өгч байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа