БНАСАУ Америкийн цэргийн бааз руу пуужингийн цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Удирдагч Ким Чен Унаас тушаал ирсэн даруй Гуам дахь Америкийн цэргийн бааз руу “Хвасон-12” загварын пуужин хөөргөхөөр аль хэдийнэ бэлтгэсэн. Одоо тушаал л хүлээж байгаа талаар Умард Солонгосын төв телевиз өнөөдөр мэдээллээ.
Солонгосын ардын арми Номхон далайн Гуам арал дахь Америкийн “Андерсен” цэргийн баазад пуужингийн цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ. Энэ баазад В-52 загварын Америкийн бөмбөгдөгч онгоцнууд төвлөрөн байрлаж байгаа юм.
“Солонгосын ардын армийн Стратегийн хүч “Хвасон-12” загварын дунд зайн тусгалтай пуужингаар Америкийн гол түшиг цэргийн баазад цохилт өгч, төлөвлөгөө боловсруулж байна” гэж Солонгосын Ардын Армийн мэдэгдэлд дурджээ. Төлөвлөгөөг ойрын хугацаанд удирдагч Ким Чен Унд танилцуулж, удирдагчийн тушаалаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэлээ.
БНАСАУ-ын баллистик пуужингууд байлдааны бэлэн байдалд байгааг АНУ ойлгож ухаарах ёстой гэж ч Солонгосын ардын арми анхааруулжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд Солонгосын хойгийн бүс нутагт Өмнөд Солонгосын талтай хийж буй хамтарсан сургуулилтад тогтмол оролцож байгаа нь Пхеньяныг өдөөн хатгасан үйлдэл гэдгийг тэмдэглэлээ.
Пхеньян өөрийн пуужингийн хөтөлбөрөө идэвхтэй боловсруулан хөгжүүлж байгаа нь бүс нутаг дахь нөхцөл байдлыг хурцатгаад байна. Өнгөрсөн сард БНАСАУ хоёр ч удаа алсын зайн тусгалтай пуужингийн туршилт явуулсан. Ингэснээр АНУ, Япон болон БНСУ-ын зүгээс хурц шүүмжлэл дагуулсан. Харин өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг ээлжит буюу №2371 тоот тогтоол баталж, Пхеньяны эсрэг хоригоо чангатгаад байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ